Энэ онд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байна. Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс анх удаа цахимаар борлуулахаар болсон.
Тодруулбал, www.enaadam.mn цахим сайтаар өнөөдөр буюу долоодугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэх юм. Тасалбар үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52.500, сүүдрэвчгүй нь 42.000 төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.
Иргэд www.enaadam.mn цахим сайтад нэвтэрч утасны дугаараа оруулан баталгаажуулах код авч, хувийн мэдээллээ оруулан бүртгүүлж, Qpay болон Social pay ашиглан төлбөрөө төлснөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар, мөн автомашины Г, М зөвшөөрөл захиалах боломжтой. Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна