Туул гол руу бохир ус урсгасан "Бүрдэл Майнинг" ХХК-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцлав

Moderator
Өчигдөр 13 цаг 28 минут

Төв аймгийн Заамар сумын нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй "Бүрдэл Майнинг" ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бохир ус нийлүүлж, мөн 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдөр дахин нийлүүлж байсныг тогтоосон тул "Бүрдэл Майнинг" ХХК-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцаллаа.

Сануулахад, 2019 оны 3-р сард  “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхай дээр осол гарч, ДӨРВӨН хүний амь эрсэдсэн юм. Тус компани ослын дараа ийнхүү нэрээ өөрчлөн “Бүрдэл майнинг” болжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна