Б.Бат-Эрдэнэ: БНСУ-д алга болсон 23 иргэн гэмт хэрэгт холбогдоогүй, эрэн сурвалжлагдаагүй

Moderator
2022/06/29

Засгийн газрын хуралдааны дараа  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгөх үеэрээ БНСУ-д алга болсон гэх 23 иргэний асуудалтай холбогдуулан "Аялал жуулчлалын маршрутаар зургаадугаар сарын 22-ны өдөр Жэжү хотод очсон 23 иргэнтэй холбоотой асуудал. Хууль ёсны хугацаа нь 30 хоног тул долдугаар сарын 21-ний өдөр хүртэл ямар нэгэн хайх үйл ажиллагаа явагдахгүй, аливаа гэмт хэрэгт холбогдоогүй эсвэл тодорхой завиар аялж явж байгаад осолд өртөөгүй бол шүү дээ. БНСУ ялгаа байхгүй шар мэдээллийн сайтуудтай. Тэр шар сайтуудад гарсан мэдээллийг Монгол Улсад их хэмжээгээр явуулж байгаа нь харамсалтай.

Өнөөдөр 30 хоногийн визтэй орж ирсэн БНСУ-ын иргэн Монгол Улсад ирээд аяллын тав хоногтоо маршрутаараа яваад хүсвэл үлдсэн 25 хоногтоо тодорхой хэмжээний аяллыг өөрөө хийх боломжтой.

Мөн долдугаар сарын 9, 14-ний өдөр дараагийн онгоцнууд ирэх хуваарь бий. Аливаа гэмт хэрэгт холбогдоогүй, эрэн сурвалжлах нөхцөл байдал үүсээгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. Тиймээс долоодугаар сарын 21-ний өдрийг хүртэл тухайн хүмүүсийг хууль бусаар оршин суухаар оргон зайлсан гэх мэдэгдэл хийх нь хариуцлагагүй үйлдэл.

Жэжү арал нь эх газраас тусгаарлагдсан. Эх газар руу визтэй иргэд нэвтрэх боломжтой. БНСУ-ын шалган нэвтрүүлэх буюу цагаачлалын алба маш хатуу үйл ажиллагаатай, хариуцлагатай ажилладаг байгууллага юм. Иймд тухайн 23 иргэнийг харласан мэтээр худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье." гэлээ. 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.25.162
    2022/06/29

    Солонгос улсад ямар их хувь нэмэр оруулсан гээч мулти визтэнгүүдийг татгалзаад байгаа шалтгааныг та нэг тодруулаад өгөөч 56 хүн нэгдээд байна бид ГХЯ ний үүдэнд элчингийн үүдэнд өдөр болгон шахуу хөөгдөж байна

    Хариулах
  • 64.119.25.162
    2022/06/29

    6 сарын дараа өг гэх шиг 6 сар хүлээхээр галзуурах гээд байнаа

    Хариулах
  • 64.119.25.162
    2022/06/29

    Ямар учраас мулти визийг татгалзаад байгааг бүүр гайхаад байна бид ГХЯ үүдэнд очсон 2 хүнтэй уулзлаа бид одоо харлаагүйн төлөө татгалзуулах байга юму

    Хариулах
  • 64.119.25.162
    2022/06/29

    Байнга солонгос улсруу гардаг мулти визийг татгалзсан 56 хүн байна

    Хариулах