Артист, дуучин /хөгжимчин/ Baljka-гийн гуравдах уран бүтээл “Obsession” клипэнд Японы алдартай модель, жүжигчин Junya Abe тогложээ. Түүний хувьд өдгөө 26 настай бөгөөд Японы тв шоу, дэлгэцийн уран сайхны киногоороо Японд төдийгүй Азид алдартай болж буй загвар өмсөгч, жүжигчин юм. Тэрбээр өнөөдөр Монголд ирж байгаа аж.
Дуучин Baljka-гийн хувьд чанартай, далайцтай уран бүтээл туурвидаг гэдгээрээ олны магтаалыг сонсдог. Энэ удаа тэрбээр “Naura Ginza” brand-тэй хамтран гуравдах клипээ өөрөө найруулж зураг авалтаа Японы нийслэл Токио хотод хийсэн байна. Тус уран бүтээлийн хөгжмийг олон улсад монголын нэрийг тамгалж яваа “The Hu” хамтлагийн хөгжмийн найруулагч, товшуур хөгжимчин Н.Тэмүүлэн, онцгой уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулдаг “The Lemons” хамтлагийн бөмбөрчин М.Өнөрбаяр буюу Өөжгий нар хамтран хийжээ.
Хамгийн сонирхолтой нь “Obsession” дууны клипэнд МУСГЗ Г.Ундармаа, жүжигчин дуучин Б.Идэрмаа нар Японы алдарт модель Junya Abe-тай хамтран тогложээ. Сонирхуулахад, дууны микс мастерыг Солонгос студио (Gv studio), клипний зураг авалтийг edit & color) Японы мэргэжлийн видео студид ажилладаг Г.Ананд япон зураглачдын хамт хийж бүтээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.55.188.84
Wow
Хариулах117.111.14.219
Сайхан уран бүтээл болжээ Үнэхээр их таалагдлаа
Хариулах62.99.194.166
Yoi ter tom nuurtei Undarmaag yah gej togluulaad klipee gutagaad baigaa yumbe???? Ter avgaigaas uur hun oldsongui yu???
Хариулах126.253.40.96
Tom havtgai nuurtei shal hodoo tsarai oor hun togluulahguu
202.126.88.167