НАЙМАН настай хүүг эрэн хайж байна

Moderator
2022/06/28

Төв аймаг, Заамар сум. Хайлааст 3 дугаар багийн Туул голд 1 хүүхэд осолдсон тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 16:40 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний хамт иргэн 8 настай эрэгтэй Х-г 06.27-ны өдрийн 17:43 цагаас эхлэн 06.28-ны өдрийн 01:11 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Эрлийн ажиллагаа 06.28-ны өдрийн 05:54 цагт дахин эхлүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна