Уурхайгаас их хэмжээний тэслэгч хулгайлж, бусдад худалджээ

Moderator
2022/06/28

Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ны уурхайн тэсрэх материал хадгалдах агуулахаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд тэсэлгээний их хэмжээний материал хулгайд алдагдсан дуудлага мэдээлэл ирсний дагуу аймгийн ЦГ-аас хэргийн газарт шалгалтын ажиллагааг явуулсан байна.

Дээрхи хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр тус ХХК-д ажилтай “Ж”, “Б” нар нь ашиг олох зорилгоор үгсэн тохиролцон тэсэлгээний материалыг хулгайлан бусдад худалдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Иймд тэсэрч дэлбэрэх бодис үйл ажиллагаандаа ашигладаг ААНБ нь харуул хамгаалалтынхаа сонор сэрэмжийг дээшлүүлж аюултай тэсэрч дэлбэрэх бодис алдагдахаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна