Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээжээ

Moderator
2022/06/25

Үндэсний бөхийн барилдаанд барилдах эрхээ найман жилээр хасуулсан улсын арслан Э.Оюунболд 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр спортын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тэгвэл  2022 оны 06 сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гарч Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээжээ. 

Шүүхийн шийдвэрт: 

" Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын 2022 оны 4 сарын 28-ны өдрийн 22/011-02 дугаар шийдвэрээр Монголын Үндэсний бөхийн дүрмийн 7.3-ын "о"-д заасан заалт нь Монгол Улсын олон улсын гэрээ, Дэлхийн допингийн эсрэг дүрмийн холбогдох заалттай нийцээгүй болохыг тогтоож, Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн 2021 оны 12 сарын 06-ны өдрийн 05 тоот тогтоолын "Давтан допингийн зөрчил гаргасан Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр" гэсэн хэсгийг хүчингүй болгож, барилдах эрхийг сэргээж шийдвэрлэсэн. 

Иймд Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээж, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдье" гэжээ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.199
    2022/06/25

    Хүчээр барилдах болж. Гэхдээ энэ хүн нь хэр хол явах пм байгаа юм...

    Хариулах