ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс бодит, зөв бодлогоор дэмжих ёстой хэмээн тунхагласан. Тэгвэл тэрбээр өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар Алтанбулаг боомтоор дамжуулан зорчигчийн нэрээр бүрдүүлэлт хийж татвараас зайлсхийсэн, эрүүл ахуйн горим хангаагүй өндөгийг импортлодог зөрчлийн таслан зогсоох саналыг оруулснаар дэмжигдсэн.
Тодруулбал, “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт”-аас “шувууны өндөг”-ийг хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм.
Ингэснээр гарал үүсэл тодорхойгүй, татвараас зайлсхийсэн, эрүүл ахуйн горим алдагдсан өндөг зах зээлд нийлүүлэгдэж, иргэдийн хүнсний аюулгүй байдалд нөлөөлж, үндэсний үйлдвэрлэгчдэд бодит хор уршиг учруулаад байсан юм.
Жишээ нь Алтанбулаг чөлөөт бүсээр дамжуулан ОХУ-аас 2022 оны эхний 6 сарын байдлаар хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн, ижил төрлийн импортын өндөгнөөс 30 хувь, дотоодын өндөгнөөс 80 хувь тус тус хямд 6.6 сая ширхэг өндгийг зорчигчийн нэр дээр импортолсон зөрчил гарчээ.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы уг шийдвэрт эдийн засагт Д.Ангар цахим хуудсандаа "Маш зөв!!! Ер нь Монгол Улс өндөг импортлох ямар ч шаардлагагүй. 100% дотооддоо үйлдвэрлэх ёстой. Цаашдаа төрийн бодлогын хэмжээнд импортын татварыг нь нэмэх асуудлыг УИХ, ЗГ шийдэх ёстой гэж үзэж байна" гэжээ.
Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд бид дээрх шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм. Нөгөө талаас иргэд, олон нийт үндэсний үйлдвэрлэгч нарт бүтээгдэхүүний үнээ хөөсөрсөн байдлаар нэмэхгүй байхыг анхааруулж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
192.82.76.156
ene neg nudnii shiltei yarvaisan sdaa yu hiideg yum bee.
Хариулах192.82.84.130
Монголд Орос ендег оруулах гэж олон хоног цуглуулж хугацаа алдаж бараг хугацаа нь дуусаж байхад дэлгvvрvvдэд монгол кндегеес арай хямдаар зарж борлуулдаг гэсэн. Иймээс дотоодын ендегее идэцгээе монголчуудаа.Маш зев шийдвэр
Хариулах66.181.161.96
Дотоодын өндөг чинь үнэ нь өсөөд бхын орос өндөг хуамд шдэ аягү бол хужаа өндөг шахах гээд шаатсан у
Хариулах66.181.161.79
chi yg teneg bhaa yum unshih heregtei