Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах, удирдлагын багийн гишүүдийн хамт төвийнхөө нийт сувилагч нарын нийгмийн баталгааг хангах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр сувилагч нартай өргөтгөсөн уулзалт зохион байгуулжээ.
Энэхүү уулзалтын үеэр Ерөнхий захирал Э.Галбадрах нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ цалинг 10-25 хувиар нэмэх болсон тухай сайхан мэдээг танилцуулсан байна.
"Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр"-т тусгасан "Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах" зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ үндсэн цалинг 10-25 хувь нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.
Тусгай мэргэжилтнүүдийн үндсэн цалинг 10 хувь
Тасгийн сувилагч нарын үндсэн цалинг 15 хувь
Эрчимт эмчилгээний сувилагч нарын цалинг 25 хувиар тус тус 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд үндсэн орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад "Ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах" зорилгоор үндсэн ажилтнууддаа 500,000 төгрөгийн 1 удаагийн мөнгөн урамшууллыг 2022 оны 07 дугаарын сарын эхний цалин дээр олгохоор шийдвэрлэжээ.
Мөн 2022 оны 05 дугаар сараас эхлэн Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 49 тоот тушаал дагуу илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлснөөс тооцоолон олгож эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгааг танилцуулсан байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МУҮУИТ ын гоцлол бүжигчин М.Бямбаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсад айлчлал хийхээр мордлоо
ТАНГАДЫН ГАЛСАНД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭВ
Ерөнхийлөгч шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээв
Монгол Хятадын хилийн боомтууд НААДМААР АЖИЛЛАНА
Байрны гаднаас машин хулгайлсан 17 настай хүүг шалгаж эхэлжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын сайд С.Лавровтай уулзжээ
64.119.16.88
Баярлалаа
Хариулах66.181.176.140
Tulenhiin tasagiin emch suvilach asragch nar bugd boon setgel chadvar ym bilee. Estoi ajilaa hiisen shig hìideg ulger jishee hamt olond ajiliin amjilt husie
Хариулах59.153.113.194
Сайн дарга бна. Ажилтандаа санаа тавтдаг
Хариулах