Хан-Уул дүүрэгт барилгын кран унаж, ноцтой осол гарсан байна

Moderator
2022/06/22

Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд баригдаж байгаа барилгын сунадаг автокран унасан байна. Энэ тухай мэдээлэл өнөөдөр 12.52 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Ослын улмаас тус барилга дээр ажиллаж байсан “Х” /эр,36н/, “Б” /эр, 20н/ нар нас барсан бөгөөд Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Иймд кран эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, техникийн магадлалд хамруулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай нөхцөл байдал үүслээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.