15 настай хүү “Тамир”-ын голд осолдож, нас баржээ

Moderator
2022/06/22

Архангай аймгийн Өгийнуур сумын  “Тамир”-ын голын усанд 1 хүүхэд осолдсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 18:20 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. 

Улмаар  аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 06.21-ний өдрийн 21:12 цагаас эхлэн 15 настай эрэгтэй  Ө -ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.22-ны өдрийн 07:40 цагт “Тамир”-ын голын эргээс 3 м зайтай, 4 м-ийн гүнээс цогцсыг гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.