“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” аянд нэгдээрэй

Moderator
2022/06/22

Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” нэгдсэн арга хэмжээг 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулагдана. Нээлтийг Мөрөнгөөс 10 км зайд Түнэл сум руу салдаг уулзварт буюу Мөрөн-Булган чиглэлийн А0902 авто замд 6 дугаар сарын 20-ний өдөр 14 цагт эхлүүлж аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганхуяг, ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн дарга, М.Алтаншагай, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Ууганбаяр нар нээж үг хэлэв. Уг арга хэмжээнд Авто тээврийн төв, Онцгой байдлын газар, Хот тохижилт үйлчилгээний төв, Эрүүл мэндийн газар, Хот хоорондын зорчигч тээврийн Нөхөрлөл зам хязгаарлагдмал ХХК, Жолооны авто курсууд, зэрэг аж ахуйн нэгжүүд оролцож “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээний нээлтийг зохион байгууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна