Нөхөн сонгуульд МАН ялалт байгуулжээ

Moderator
2022/06/20

Энэ сарын 19-ний өдөр 15 аймгийн 41 сум, Нийслэлийн 2 дүүрэгт аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн нөхөн болон дахин сонгууль боллоо. 

Нөхөн болон дахин сонгуульд нийт 52 мандатад 94 нэр дэвшигчид өрсөлдсөн бөгөөд гурван тойрог дээр санал хураалт хойшлогдож 49 мандатын төлөө санал хураалт болсон байна. 

Нийт нэр дэвшигчдийн 49 нь Монгол Ардын Намаас, 37  нь Ардчилсан намаас, 8 нь бие даан нэр дэвшигч байгаа бөгөөд улс даяар нэгэн зэрэг, аймаг, нийслэлийн 60 хэсэгт орон нутгийн Хурлын төлөөлөгчийн нөхөн, дахин сонгууль боллоо. 

Урьдчилсан байдлаар санал хураалтын дүн гарчээ. Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч сонгох сонгууль шүүхийн маргааны улмаас хойшилсон байна. 

Дорноговь, Сэлэнгэ, Хэнтийн аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН дангаараа ялалт байгуулжээ. Сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд 46 мандат дээр санал хураалт явагдаж нийт 33 тойрог дээр МАН ялсан байна.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.70
    2022/06/21

    ene hulgaich nam dandaa ylah yma gaihah ym ard irged iim yduu turaal bolhoor ingedeg ym baihdaa

    Хариулах
  • 202.21.109.84
    2022/06/20

    Өөр намуудаас нэр дэшүүлээгүй юм чинь ялалт байгуулахаас яахав. Өөр нэр дэвшигч байсан ч хар машинаараа ялдаг биз дээ

    Хариулах
  • 202.55.188.94
    2022/06/20

    Dornogovid MAN ogt hereggui.Hog shoroo.mod.gereltuul eg.ZD iin ajliin bdl boloh uom bhgui bolj bn.DSB TV gj MAN g magtan duulahaas .shuumjlel medee survaljlaga hiij medehgui.esvel mungenii mendchilgee hhees eer chadah uomgui hachin bolj bn.Aimag orni aj bdl bur muu bolj bn

    Хариулах
  • 150.129.142.204
    2022/06/20

    Бөгсдүүлэж ханахгүй тэнэгүүд юмаа!!! Хохино л гэе дээ

    Хариулах