Өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэд эрүүл аж төрөх боломжгүй байдалд амьдарч буй талаараа нийслэл, хот дүүргийн удирдлагууд болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хандан мэдээлэл хийлээ.
Баянзүрх дүүргийн 14-р хорооны иргэн Отгонжаргал "Нарантуул зах болон Өгөөмөр захыг дайран өнгөрдөг төв замын асуудал шийдэгдэхгүй удаж байна. Бид засмал зам тавиулъя гээд өчнөөн хүсэлт өгөөд, замынх нь мөнгө төсөвт суугддаг ч жил болгон буцаагддаг. Энэ жил гэхэд 2.6 тэрбум төгрөг суугдсан ч дахиад буцаагдаж байна. Яаралтай арга хэмжээ авч засаж өгөхгүй байгаа учраас бид нар хавар, намар тоосжилтонд, зун шавар шалбааг дунд амьдарч, иргэд гэр лүүгээ орж чадахгүй байгаа.
Иймд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Д. Сумъяабазар даргаа ирээд үзээч ээ! Та нар байдалтай нь танилцаач ээ! Хотын төвөөс гуравхан км-т иргэд хөдөө орон нутгийн хүмүүсээс доогуур нөхцөлд амьдарч байна. Тоосжилтоос болж хүүхдүүд нь харшилтай, өвгөд хөгшид нь астомтай, бүр уушгины хорт хавдартай, өнөө маргаашгүй бие нь муудаад гэртээ байгаа хүн ч байгаа" гэлээ.
Эх сурвалж: Zuv.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна