ЭСЯ: Аялалын визээ хэтрүүлж “харласан“ Монгол иргэдийн тоо 5 хувиас давбал БНСУ-д 15 хоног хүртэл визгүй зорчих шийдвэр цуцлагдана

Moderator
2022/06/20

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих шийдвэр албажсан байна.

Энэхүү шийдвэр нь 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.

Дээрх шийдвэрт Монгол Улсын 5 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дараах шаардлага тавигдах аж.

1. Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх,

2. Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиакомпанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах,

3. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх,

4. Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх,

5. Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах зэрэг болно.

Энэхүү хөнгөлөлттэй нөхцлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдана хэмээн БНСУ дахь ЭСЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.140
    2022/06/21

    Uu naidvartai davna. Busdiigaa bodohgui garuud ochood shuud zugtaad harlana sh. Ternii orond visanii nuhtusuluu hunguruulmeer yumaa

    Хариулах
  • 124.158.66.222
    2022/06/20

    Ямар дарамттай юм бэ Өөрсдөө монголоор нэг байж даварсан дуракууд вэ

    Хариулах
  • 66.181.161.73
    2022/06/20

    Yvj yadgiin namgiig yug ni uzdeg um budaanii huuhduud ih um hutsvaa

    Хариулах