Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др Такеши Касай болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр /2022.06.17/Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлж буй “МонПэн” загвар төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх санал, солилцон уулзалт зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн нийт 16 өрхийн эрүүл мэндийн төвд “МонПэн” загвар төслийг 2019 оны долдугаар сараас эхлэн ДЭМБ-ын техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлснээр өрхийн ЭМТ-үүдэд 18-аас дээш насны хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөр ойрын 10 жилд өвдөх эрсдэлийг үнэлж эрсдэлд суурилсан менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр тодорхой үр дүн гарсан.
Тиймээс энэхүү загвар төслийг “МонПэн” санаачилга болгон өргөжүүлэхээр шийдвэрлэж, уг санаачилгыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ЭМЯ, НЭМҮТ-өөс ДЭМБ-ын техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр уг санаачилгыг хэрэгжүүлэхээр сонгогдсон 6 аймаг, Сонинохайрхан дүүргийн 121 ЭМАШТҮ-ний байгууллагад үзүүлж байгаа ХБӨ/ЗСӨ-ний тусламж үйлчилгээний байдалд суурь үнэлгээг хийсэн талаар холбогдох албаныхан танилцууллаа.
Загвар төслийн хүрээнд өрхийн 121 эрүүл мэндийн төвд ДЭМБ-ын зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг нэвтрүүлж хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг зохион байгуулж, 450 эмч эмнэлгийн мэргэжилтнийг хамруулж шаардлагатай тоног төхөөрөмж, гарын авлагыг нийлүүлэн хамтран ажилласан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна