“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан шинэ “Хамтын гэрээ” энэ оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа. 2023 оныг дуустал хоёр жилийн турш хэрэгжих “Хамтын гэрээ”-нд хэд хэдэн өөрчлөлт, шинэчлэлт тусгагдсаны нэг нь цалин, хөнгөлөлтийн тухай асуудал юм.
Өөрөөр хэлбэл, энэ удаагийн “Хамтын гэрээ”-нд нийт ажилтны цалинг 10 хүртэл хувиар, үйлдвэрийн ажилтанд олгодог орон сууцны хөнгөлөлт дэмжлэгийн 12 сая төгрөгийг 13 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан. Энэ заалтыг хэрэгжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/346 тоот тушаалаар үйлдвэрийн газрын нийт ажилтны цалинг 6-р сарын нэгний өдрөөс 10 хувиар нэмэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр тус Хамтын гэрээнд заасан “Үйлдвэрийн ажилчдын бодит орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх” зорилт биеллээ олж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна