Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын гадна талбайд “Хууль сурталчлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр /2022.06.15 /боллоо. Тус өдөрлөгийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар, Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс зохион байгуулж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд ДИТХ-ын дарга Б.Хуягбаатар, Засаг дарга Н.Алтаншагай, СХДПГ, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр,Нийгэм халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагын төлөөллүүд болон зорилтот бүлгийн ажил хийх хүсэл сонирхолтой иргэд оролцлоо.
Тус өдөрлөг нь Прокурорын байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, зорилтот бүлгийн буюу өмнө нь төрийн шийтгэл хүлээж байсан иргэдэд төрийн байгууллагын мэдээлэл, зөвлөгөөг хүргэж, ажил олгогч байгууллагуудад зуучлах зэрэг зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээнд ажил олгогч 9 байгууллага 550 гаруй ажлын байрыг зорилтот бүлгийн иргэдэд санал болголоо. Тодруулбал, “Номин холдинг” ХХК, “Алтан жолоо импекс”, “Монос хүнс” ХХК, “Тохижилт үйлчилгээний төв”, “ICE MARK” ХХК, “Буян холдинг” , “Мон цемент буйлдинг”, “Зорчигч тээвэр-3” ХХК, “Шунхлай” ХХК зэрэг ажил олгогч байгууллагууд ажлын шуурхай ярилцлага явуулан хамтран оролцож байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна