Тээвэр ложистикийн төвийн Зүтгүүрийн депогийн 30 жилийн ой энэ оны 6-р сарын 22-нд тохионо. Түүхт ойгоо угтаж, тус төвийнхөн УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, галт тэрэгний хөдөлгөөний найдвартай ажиллагаа, тээвэрлэлтийн шуурхай байдлыг хангах, хамт олны дунд эерэг харилцаа хандлага бий болгож, ажлын уялдааг сайжруулах зорилгоор үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байгаа тухай Тээвэр ложистикийн төвийн орлогч дарга Г.Баяр мэдээллээ.
Түүхт ой, Төмөр замчдын өдрийг угтан мэргэжлийн ур чадварын тэмцээн, сэлгээний бригад, зааварлагч машинчтай хамтарсан сургалт, мэдлэг сорьсон АХА, гар бөмбөг, ширээний теннисний нөхөрсөг тэмцээн, чөлөөт цагийн цэнгээнт нэвтрүүлэг, караоке дууны тэмцээн зохион байгуулж, Илчит тэрэгний зүтгүүрийн депод тохижилт сэргээн засварын ажил хийх аж.
Одоогийн байдлаар Эрдэнэт өртөөний Эрдэнэт депо, Ачаа тээврийн, Хөдөлгөөний, Замын хэсгийн ажилчидтай уулзалт хийж, харилцан туршлага солилцсон бөгөөд тэднийг Эрдэнэт үйлдвэртэй танилцуулжээ. Түүнчлэн УБТЗ ХНН-ийн хойд хэсгийн Сэлэнгэ, Зүүнхараа, Дархан, Шарын гол, Хөтөл, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц, Тээвэр ложистикийн албаны Зүтгүүрийн баг, Сэлгээний бригадуудын хооронд мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна