Малын бэлчээрээ булаацалдаж нэгэндээ буу тулган, сүрдүүлжээ

Moderator
2022/06/13

Булган аймгийн Цагдаагийн газраас нэгэндээ буу тулгаж, сүрдүүлсэн хэргийг шалгаж байгаа талаар ErenNews.mn мэдээлжээ. 

 Тодруулбал,  тус аймгийн Могод сумын гуравдугаар багт оршин суух иргэн Э-г мөн сумын харьяат П гэгч нь малын бэлчээрт зөвшөөрөлгүй малаа бэлчээлээ гэж буу тулган сүрдүүлсэн байна. 

Уг хэргийн мөрөөр албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, хэргийн газраас иргэн П-ийн Сайга маркийн бууг хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ. Хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна