БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Moderator
2022/06/11

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна. Ингэхдээ тус аймгийн Биндэр сумын сум дундын ойн анги, байгаль орчин, аялал жуулчлалын газар болон БОАЖЯ-ны харьяа газруудын ажилтан, албан хаагчидтай уулзаж, салбарын төлөөлөлтэй санал солилцов. 

Үргэлжлүүлэн тэр бээр Хэнтий аймгийн Дадал сум, Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт ADB-ийн санхүүжилтээр баригдах “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолбор төсөл, Дадал сумын хогийг цэгийг шинэчлэн байгуулах ажлуудтай газар дээр нь очиж танилцан ажлаа үргэлжлүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна