Рагуса тур компани ИРГЭДЭЭС их хэмжээний мөнгө авч, ЗАЛИЛАН ХИЙСЭН ҮҮ

Moderator
2022/06/10

Арав гаруй жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй гэх Рагуса тур компанитай холбоотой хариуцлагагүй, иргэдийн хохироосон баримт нийгмийн сүлжээнд тархааж байна. Тодруулбал, Рагуса тур компанийн аялалд хамрагдахаар  100 хувь төлбөрөө 20 хоногийн өмнө хийжээ. Учир нь тус компанийнхан тийз захиалж, суудал баталгаажуулах шаардлагатай гэдг ийг сануулж өнгөрсөн тавдугаар сарын 20-нд үйлчлүүлэгчдээсээ 47 сая 950 мянган төгрөгийг шилжүүлгийг хийлгэжээ. Гэтэл аялал эхлэх хугацаа болоход буудал ч үгүй тийз ч үгүй сууж байгаа асуудалд үүссэн байна. 

Энэ талаар иргэн Солонго нийгмийн сүлжээндээ  "Бид Турк улсын анталия хотруу тэмцээнд явахаар төлөвлөж  тавдугаар сарын 20-ны өдөр нийт нийт 11-хүний төлбөр шилжүүлсэн юм.  Бүтэн 20 өдрийн өмнө захиалсан.  99059009 Алтанцэцэг гэж хүн биднээс төлбөр авсан!!!! 

Төлбөрөө  хурдан шилжүүл суудал баталгаажуулна гэж өглөө ярьсан нь өдөр нь шилжүүлсэн.

Биднээс 47.950.000 төгрөг шилжүүлгээр авсан. Бид тэмцээнд явах учир олон өдрийн өмнө найдвартай газарт хандсан гэж ойлгосон. Гэтэл өнөөдөр Рагуса тур компаниас залгаад " Найман хүн чинь явах боломгүй боллоо" гэж хэллээ Бид 20-хоногийн өмнө захиалга өгсөн учир маргааш явах бэлтгэлээ хийж маш их зүйлд цаг хугацаа зарцуулсан.

Гэтэл найман хүний мөнгийг буцаасан! Бидний олон өдрийн өмнө захиалсан тийзийг өнөөдрийн ханшаар 1-2 нугалж өсгөж зарсан байх магадлалтай.  Биднийг тэмцээнд явахад ингэж баллаж чадлаа танайх! 3-хүний тийзний мөнгө одоо хүртэл байхгүй ! Смс бичлээ хариу байхгүй! Залгахаар утасаа авахгүй байна! Ингэж болдог юмуу? 6сарын11 өглөө 7-цаг нислэгтэй!!!  Бүтэн 20-өдрийн 11-хүний баг хамт олны бэлдсэн ажлыг ингэж болдог юмуу?  Бид хэнд хандах вэ? Энэ газарт ямар газар үүрэг хариуцлага байдаг вэ? Надтай холбогдоно уу? 30-гаруй жил гадаад тодоод явсандаа ийм хариуцлагагүй худалч газартай таарч байгаагүй… 

Өнөөдөр өөр газраас маргааш явах тийз асуухад 1-2 дахин үнэ өсөж бид явж чадахгүйд хүрч байна! Тэмцээнд явахын тулд Бүтэн 40-хоног бэлдэж цаг хугацаа зарцуусан! Тэмцээний такс болон олон зүйл дээр танай дураараа үйл ажиллагаанаас болж хохирч байна! Бид бүх хохирол цаг хугацаагаа нэхэмжилнэ" хэмээн бичсэн байна.


Ийнхүү үйлчилгээний байгууллага иргэдийн цаг хугацааг үрж, санхүүгийн эрсдэл хүлээлгэж байгаа асуудал холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулах биз ээ. Монгол Улс хэдэн сая жуулчин хүлээн авах асар том төлөвлөгөө боловсруулсан байхад нөгөө талд нь Монголын аялалын компаниуд ингэж иргэдийг утсан хүүхэлдэй мэт ашиглаж, мөнгө угааж, залилан хийсэн байж болзошгүй нөхцөл байдлыг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах шаардлага үүсэж байна. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.19.61
    2022/12/05

    авгай хүүхний өмд гутлын хэрүүл бишдээ. мангар зүйл бичихийн

    Хариулах
  • 103.229.123.139
    2022/06/13

    хараад байхад манайхан стрестсэн хүмүүс байх юм. шүүмжилэхээр хариулж байгааг нь муулсан ууралсан стрестсэн хүн 202.126.89.201 жа

    Хариулах
  • 202.126.89.201
    2022/06/12

    Бичих хэрэгтэй яагаад тамирчдын тэр их хөдөлмөр цаг хцгацааг баллаж байхад юу яриад байгаа хүмүүс вэ? Зөв шүүхэд өг ер нь аялалын байгууллагууд мөнгө авахдаа сайхан ярьж авчихаад яг явахаар зүгээр л худалчууд юм байдаг шүү.Үзэх харах явах маршрут бүгд худлаа нэг л худлаа ярьсан болж өгвөл мөнгө авчих гээл очсон газраа шөнөжин архидсан хашгирсан шөнөжин архи пивонд гүйсэн ёстой ямар ч амралт байхгүй зүгээр ядарсан зовсон алиа мэдэхгүй хүмүүс л бөөгнөрсөн гайхсан байдалтай явдаг юм билээ шүү.Ямар ч хариуцлагагүй мөнгийг маань л авсан бол аялагчид ёстой цаашаа юм байдаг шүү

    Хариулах
  • 150.129.143.122
    2022/06/12

    Heruul tavij baidag. Uur bichih yum baihgui yu

    Хариулах
  • 202.126.89.128
    2022/06/10

    Hunii hoorondin heruul yahaaraa tavldagiin uur medeelel oldohgui bna uu

    Хариулах
  • 103.229.123.139
    2022/06/10

    энэ нэг хүний дотор нь бачимдаад байгаа юм аа даа. ийм юм нийтэлж байдаг

    Хариулах
  • 202.9.46.1
    2022/06/10

    Uur tiiz avaad l yavaachee Surtein

    Хариулах