Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны 62 дугаар сургуулийн зүүн болон хойд хэсгийн талбайг тохижуулж, ногоон байгууламж, авто зогсоол хосолсон амралтын газар байгуулах санаачилгыг гарган тохижилт, бүтээн байгуулалтыг хэрхэн гүйцэтгэх талаарх төлөвлөгөөт ажлыг 2021 оны тавдугаар сард эхлүүлж байсан. Харин өнөөдөр тус бүтээн байгуулалтын тохижилтын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.
Энэхүү тохижилтын ажил бүрэн дууссанаар 62 дугаар сургуулийн сурагчид, эргэн тойронд байрлах орон сууцны оршин суугчдын дунд амрах, салхилах, тоглох зэрэг хэрэгцээнд ашиглагдах юм. Мөн ногоон байгууламж, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй орчинг бүрдүүлэх зэрэг хэд, хэдэн ач холбогдолтой билээ.
Талбайн тохижилтын хувьд амрах модон сүүдрэвч 3, модон сандал 12, хогийн сав 7, явган зам 631.34 мкв, авто машины зогсоол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авто машины зогсоол, зам талбайн гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг байхаар төлөвлөгдсөн. Мөн ногоон байгууламжийн тохижилтын хүрээнд 774.87 мкв талбайг цэцэрлэгжүүлэх юм.





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна