Эрүүгийн цагдаагийн албанаас Эм Ди Си Пи ХХК-ийг шалгаж эхэллээ

Moderator
2022/06/08

Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн Эмээлтэд байрлах махны үйлдвэрийг битүүмжилж, зөрчлийн хэрэг нээн шалгасан юм. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллага уг хэрэгт эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн, химийн хортой аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна. Ингэхдээ:

-Мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн лабораторийн дүгнэлттэй холбоотой нарийн шалгалтуудыг хийнэ.

-Мах экспортлох зөвшөөрөлгүй Эм Ди Си Пи компани дулааны аргаар мах боловсруулсан шалтгааныг шалгаж тогтооно.

-Мах экспортлох зөвшөөрөлгүй Эм Ди Си Пи компанийн агуулахад дулааны аргаар мах экспортлох зөвшөөрөлтэй ХКҮ компанийн хаяг шошготой 4842 хайрцаг буюу 96 тонн мах байсан учир шалтгааныг шалгаж тодруулна гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна