Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

Moderator
2022/06/08

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал эхэллээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан тавдугаар сарын 12-нд болсон боловч шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэнгээс татгалзан гарах хүсэлт гаргасан. Ингээд татгалзах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд татгалзлыг хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хэргийг дахин хуваарилалтад оруулж, шүүх хуралдааныг жич товлохоор шийдвэрлэсэн билээ.

Түүнчлэн шүүх хуралдааныг хохирогч, шүүгдэгчдийн хүсэлтийг харгалзан, хаалттай явуулахаар болсон юм. Хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж явуулахаар болжээ. Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлджээ. Өнөөдрийн гэм бурууг шийдвэрлэх хурлаар яллагдагч Н.Түвшинбаярт ял оноох юм.


Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.117
    2022/06/08

    үнэхээр харамсаад баршгүй 2лаа л хүний сайхан үрс, хүүхдийн сайхан аавууд, хань ижилдээ хангай шиг түшигтэй эрчүүд, ямар хэцүү хорвоо вэ бурхан минь

    Хариулах
  • 211.36.146.195
    2022/06/08

    Ene odoo uhsen deer dee, Archaagui eriin teneg shees

    Хариулах
  • 66.181.160.45
    2022/06/08

    энэ хүү алдсан ч эс алдсан ч МОНГОЛ ТҮМЭНИЙ ХҮҮ ШҮҮ ДЭЭ... 2 сайхан залуус даанч яаавдаа харамсаад харамсаад барагдахгүйл байгаа юм даа

    Хариулах
    • 103.212.119.242
      2022/06/08

      Хайран Монгол эрчүүд минь

  • 202.9.41.118
    2022/06/08

    Амьд арзайгаад л байж байх шиг вэ дээ!? Дэлхий даахгүй гэхгүй юм даа.

    Хариулах
  • 66.181.161.11
    2022/06/08

    Oorinh ni uhamsaraas bolj bga yum .yum bolgon arhinaas bolloo gej bolohgvi

    Хариулах
    • 202.126.88.107
      2022/06/08

      Тиймээ ухамсарын асуудал

  • 64.119.20.91
    2022/06/08

    Аль аль нь дэндүү харамсалтай

    Хариулах
  • 64.119.24.201
    2022/06/08

    Түвшинбаярт шорон зохицжээ, Өнгө зүстэй , Мах мяраан нь хэвээрээ байна, бараг Жин нэмсэн юм бишүү,

    Хариулах
  • 103.26.194.161
    2022/06/08

    uheech

    Хариулах
  • 192.82.83.241
    2022/06/08

    Nileed jin nemj dee

    Хариулах
  • 66.181.187.198
    2022/06/08

    Hetsuu yum daa, arhi gedeg har usnaas bolj olon hunii amidral haranhui bolloo

    Хариулах
    • 202.9.41.118
      2022/06/08

      Ка архи уусан хүн бүхэн алуурчин араатан болодоггүй шүү!!!

    • 103.26.194.161
      2022/06/08

      arhi bish hundee bga shuu.arhi uusan bolgon hun alaadbaidgui bh