Оны эхний таван сард Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт 100-114,5 хувиар давж биеллээ. Тавдугаар сард төлөвлөгөөнөөс илүү 49 мянган м3 уулын цул олборлосон бөгөөд хөрс хуулалт 7000 м3–ээр давж биелсэн байна. Нийт хүдэр олборлолт 3116.0 мянган тн, хүдэр өгөлт 2850 мянган тн, исэлдсэн хүдэр олборлолт 266 мянган тн, ачаа эргэлт 21 сая 384 мянган тн/ км-ээр биелжээ.
Баяжуулах үйлдвэр 2819 мянган тонн хүдэр боловсруулж, хүдэр дэх зэсийн агуулга 0.430, молибден 0,0156 хувь, зэсийн металл авалт 87.80, молибден 52.05 хувийн биелэлттэй ажиллав.
Өнгөрсөн 5-р сард 47342 тн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Үүнээс гадна үйлдвэрийн газрын хэмжээнд хавар, зуны бэлтгэл ажлын төлөвлөгөө хангалттай сайн биелж явна. Энэ оны 5-р сарын 23-ны байдлаар нийт 273 ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 100 хувийн биелэлтэй 135 ажил байна. Ган бөөрөнцгийн болон Засвар угсралтын цех хавар, зуныхаа бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна гэж Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна