С.Амарсайхан: Эмээлт дэх 17 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, лацадсан

Moderator
2022/06/02

Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албанхыхан Эмээлт дэх махны үйлдвэрүүдтэй холбоотой асуудлаар  мэдээлэл хийж байна.

Шадар сайд "Тавдугаар сарын 10-аас эхлэн МХЕГ болон мах боловсруулах үйлдвэрүүдэд хийж эхэлсэн. Ялангуяа Эмээлт орчимд. Өнөөдрийн байдлаар Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг 32 үйлдвэрт хяналт шалгалт хийж, 17 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, лацадсан. Хяналт шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Ажлын хэсгээс 14 хоногийн хугацаанд мах боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа, дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож эрсдлийн үнэлгээ хийх, шаардлагатай стандартад нийж байгааг нарийвчилж шалгах ажлыг нэг бүрчлэн хийнэ. Нэг нэгээр нь эрсдлийн үнэлгээ хийж стандарт хангаж байгаа бол үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх, хангалтгүй байгаа дээр нь хуулийн дагуу хариуцлага тооцох, стандарт хангуулах чиглэлд арга хэмжээ авч ажиллаж байна" гэжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.104
    2022/06/02

    hudlaa soliorood suùj bhaar chanaad 2 jil bolson.uhsen nohoi garsan gazar deer n ochoocih

    Хариулах
  • 66.181.160.44
    2022/06/02

    Shalgana gej bgad max n bhgv bolongyyt lazaddag naasan

    Хариулах
  • 202.9.46.237
    2022/06/02

    Бүх махны үйлдвэрүүдииг шалгах хэрэгтэй

    Хариулах