Эмээлт дэх махны үйлдвэртэй холбоотой асуудлаар ШАДАР САЙД мэдээлэл хийнэ

Moderator
2022/06/02

Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдтэй холбоотой асуудал олон нийтийн сүлжээнд анхаарал татсан асуудлын нэг болоод байна. 

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийхээр болжээ. 

Засгийн газрын мягмар гарагийн хуралдаанаар Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг  болон экспортын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллах, шалгалтын дүнг танилцуулахыг үүрэг болгосон. Яг энэ үйл явцтай холбогдуулан Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд тавдугаар сарын 31-ээс зургадугаар сарын 1-ээс шилжих шөнө нийслэл Улаанбаатар хот руу мах зөөсөн гэх мэдээлэл тархаад байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.151
    2022/06/02

    Зөвхөн эмээлттэй холбоотой шийдвэр гэхээсээ энэ усан толгойтой малчидтай ч хариуцлага тооцдог болох хэрэгтэй бна, элдэв тариагаар тарьсан малаа зах зээлд гаргаад хот хөдөөгүй хорт хавдар тусаж үхээд бна бүр хорт хавдраар дэлхийд тэргүүлж байгаа шүү МОНГОЛ улс.

    Хариулах
  • 202.179.27.25
    2022/06/02

    hvnsee hariinhand bazuulchihsan archaagvi uls mongoloos oor haana ch baihgvi shvv

    Хариулах