Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргыг орлон гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ өнөөдөр өглөө /2022.06.02/ SpaceX компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал Гвин Шотвелтэй онлайнаар уулзалт хийжээ.
Тэрбээр энэ уулзалтынхаа талаар “Гвин Шотвелтэй Старлинк компанийн үйлчилгээ Монгол Улсад хэзээ орохоор төлөвлөж байгаа, одоогийн сүлжээний хамрах, бидний зүгээс юу хэрэгтэй харилцан ярилцлаа.
Старлинк компанийн зүгээс хэлэхдээ Монгол Улсын хувьд газар нутагтай томтой орон учраас бид газрын станцаа Монгол Улсад байгуулах шаардлагатайг хэллээ. Газар нутгийн онцлогоос хамаараад 1 ширхэг биш нэлээн олон газрын станц барих шаардлагатайг дурдаад газрын станц барих байршил бүрд шилэн кабелийн болон интернэтийг холболт бидэнд гаргаж өгөх шаардлагатайг онцоллоо. Монгол улсад газрын станцаа барьж ашиглалтад оруулахад багагүй хугацаа шаардагдана гэж хэллээ.
ЦХХХЯ-ны хэрэгжүүлж буй Цахим үндэстэн бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд Старлинк үйлчилгээ өндөр ач холбогдолтойг дуулгасан.
Мөн тус компани болон ЦХХХЯ хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар болов” хэмээн мэдэгдлээ.
ЭХ СУРВАЛЖ: ZINDAA.MN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
139.5.216.144
Сайн мэдээ байна. Амжилт!
Хариулах