Сэрэмжлүүлэг: 7 настай хүүхэд унадаг дугуйныхаа гинжинд хуруугаа хавчуулжээ

Moderator
2022/05/31

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “Содон” хороолол 7 настай хүүхэд унадаг дугуйны гинжинд хуруугаа хавчуулсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 15:03 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан. 

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан очиход Б/7 настай, эрэгтэй/ нь унадаг дугуйны гинжний завсар зүүн гарын ядам хуруугаа хавчуулсан байсныг 10 минут ажиллаж гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аав З-д хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна