Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимариданов, Ногоон барилгын хөтөлбөрийн удирдагч До Нгок Диеп, Ногоон барилгын зүүн Ази хариуцсан зохицуулагч Аутиф Саийд, Монгол дахь Ногоон барилгын төслийн зөвлөх Ц.Оюунцацрал нарыг 2022.05.27-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсад Ногоон барилгыг гэрчилгээжүүлэх, сурталчлах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) болон тус яам нь 2018 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж ирсэн.
Хамтын ажиллагааны нэг хэсэг болгон ОУСК нь өөрийн EDGE буюу Ногоон барилгын үнэлгээний системийн суурь үзүүлэлтийг манай орны норм, дүрмийн шаардлагад нийцүүлэн шинэчилж, барилгын эрчим хүчний гэрчилгээ олгох нөхцөлийг бүрдүүлж, боловсон хүчнийг сургах, чадавхижуулахад дэмжлэг үзүүлж, 2022 онд тус сургалтад хамрагдсан салбарын мэргэжилтнүүдээс 2 эксперт шинээр эрхээ авсанд баярлаж байгаагаа илэрхийлээд Монгол Улсад барилгын эрчим хүчний гэрчилгээ олгох тогтолцоог хөгжүүлэх, ногоон барилгын үнэлгээ хийх үйл ажиллагааг цаашид өргөжүүлэхээр болж талууд санал нэгдлээ.
Талууд уулзалтынхаа үеэр харилцан ойлголцлын санамж бичгийг дахин байгуулахаар шийдвэрлэлээ. Үүнд:
Морингийн даваан дахь Залуус-1 Орон сууцны хорооллыг ногоон барилгын стандартад нийцүүлэх,
Эхний ээлжинд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг нийцүүлэхэд анхаарах,
Ногоон барилгын зөвлөлийг чадавхижуулах,
Норм, дүрмийг шинэчлэх,
Ногоон барилгын төсөлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна