Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Соёлын сайд Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ " Элон Маскын "Старлинк" үйлчилгээ орж ирнэ гэж байсныг битгий мартаарай. Учир нь Монголчууд даргын компаниар дамжихыг шаардсанд нөгөө хэд нь салаавч өгөөд дараагийн улс руугаа явав. Харин бид намагтаа үлдэв" хэмээн жиргэсэн нь нийгмийн анхаарлыг татсан юм.
Үүнтэй холбогдуулан БШУ-ны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан "Цахим Хөгжлийн яам ямар нэг лиценз, зөвшөөрөл өгдөггүй. Элон Маскаас авлига нэхэх бүдүүн зүрхтэй, өлөн ходоодтой, эрээ цэрээгүй даргыг мэдэж байгаа бол та илчлэх үүрэгтэй...!!! ГЭМТ ҮЙЛДЛИЙГ НУУН ДАРАГДУУЛАХ НЬ ХУУЛИЙН ЗААЛТТАЙ...!!!" хэмээн нийгмийн сүлжээндээ бичсэн юм.
Үүнээс нэг их удалгүй Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдэгдэл гаргасан юм. Уг мэдэгдэлд " Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл” – ээ баталсан. Ингэснээр нам орбитын хиймэл дагуул ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Starlink, Oneweb, Telstra, Amazon зэрэг компаниуд Монгол улсад энэ төрлийн үйлчилгээгээ үзүүлэх үүд хаалга нээгдэж томоохон алхмаар урагшилсан.
Энэхүү бодлого батлагдсаны дараа 5 дугаар сарын 13-ны өдөр Starlink компанийн албан ёсны веб хуудсанд тун удахгүй үйлчилгээгээ оруулах орнуудын жагсаалтад Монгол улсыг багтааж цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байдаг (https://www.starlink.com/map). Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сувгуудаар явж байгаа худал хуурмаг мэдээлэлд автахгүй байхыг хүсье" хэмээн мэдэгдэв
Ийнхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд өндрөө авч, эрх баригч хүчнийхэн дотроосоо Элон Маскад "үгүй" гэж хэлсэн зоригтонг хайсан асуудал "Элон Маскын “Starlink” интернет сүлжээнд 2023 онд холбогдох орнуудын жагсаалтад Монгол Улс багтсан хэвээр байна" гэх мэдээллээр намжмал байдалд орлоо.
Эцэст нь Соёлын сайд Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ чухам яагаад ХУДАЛ жиргээ бичиж, нийгмийг бухимдуулсан нь хариулт нэхэн үлдэж байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна