Чингэлэг тээврээр мөнгө угаасан Эрээн боомтынхонтой ЗТХЯ-ны газрын дарга холбоотой юу?

Moderator
22 цаг 31 минутын өмнө

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хилийн тээвэрлэлтийн асуудал шүүмжлэл дагуулсаар байна.  Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн БНХАУ-ын Эрээн боомтоор Замын-Үүд рүү орж ирэх тээвэрлэлт удааширч, тэг зогсолтод ороод байв.

Шалтгаан нь 20 шахам хоногийн өмнө  Хөх хотын төмөр замын томоохон албан тушаалтай  гаруй хүнийг баривчилж Эрээн боомтын гаалийн ажилтнуудыг нийтээр нь чөлөөлсөнтэй холбоотой гэх мэдээлэл бий. Тодруулбал, баривчлагдаж чөлөөлөгдсөн албан тушаалтнууд чингэлэг тээвэр нэрийн дор авлигын томоохон сүлжээ үүсгэсэн байж болзошгүй байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр ISEE.mn  сайтад "Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур Үндэсний тээврийн корпорацийн ТУЗ-ын гишүүн И.Шатархүү Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Наранпүрэв нарын хүмүүс нь БНХАУ-д өндөр аваад буй чингэлэг тээврийн хэрэгт нэр холбогдсон байж болзошгүй байгаа" гэх мэдээллийг хүргэсэн юм. 

Ямартай ч өнгөрсөн саруудад ачаа тээврийн үнэ эх захгүй нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдсэн шалтгааны нэг нь Монголчуудтай тэр тусмаа томоохон албан тушаалтнууддаа холбогдож байна гэхээр харамсалтай үйл явц болж байна. Цар тахлын нөхцөл байдалд иргэд аж ахуйн нэгжүүд эрвийх дэрвийхээрээ зүтгэж, бүсээ чангалж буй. Гэтэл хэдхэн албан тушаалтнууд өөрсдийн хөрөнгө чинээг өсгөх явуургүй аргаар Монголын эдийн засагт ноцтой хохирол учруулсан уу гэх асуудал анхаарал татаж байна.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.126
    2022/06/02

    Tsaaziin yaliig sergee avilga avsan xvniig tsaazalbal ene baidal airlana

    Хариулах
  • 66.181.161.119
    17 цагийн өмнө

    Авилгачидад үхэл болж бгаа Хятадуудад атаархаж байна. Ийм улс л хөгжинө.

    Хариулах
  • 150.129.143.210
    18 цагийн өмнө

    эд хятад улсын шүүхээр шүүгдэх ё стой цааз эргэн тойрныхоо хүмүүстэй салах ёс үйлдээд хүлэээх л үлдсэн шүү

    Хариулах
  • 43.228.129.20
    19 цагийн өмнө

    Үнэн нээрэн арга хэмжээ авдаггүй

    Хариулах
  • 66.181.161.99
    20 цагийн өмнө

    Угаасаа энэ сайд солигдоол ийм байдал газар авсан шд дээр ддоргүй бүгд мэдэж байж бариж хориод шалгаач тэр дунд давхарын хэдэн тушаалтанг худлаа золионд гаргаөд л өнгөрөх гэж юу байх вэ

    Хариулах
  • 202.9.46.238
    21 цагийн өмнө

    Чингэлэг тээвэр хэт их өндөр үнэтэй гэдгийг мэдэж байж задгай тээвэрээ явуулмаар байдаг Гэтэл ашиг сонирхол нь хөдлөөд болиулах арга хэмжээ авахыг хүсэхгүй бна гэдэг нь ойлномжтой авилгал үнэртээд л бна Хятад улс нь чингэлэг тээвэр хэт их ашиг хийж авилгалтай бна гээд болиод хэрэг үүсгээд баривчилан хориод байдаг гэтэл Монголд???

    Хариулах