Энэ сарын 24-29-ний өдрүүдэд Монгол улсад ажлын айлчлал хийж буй Шведийн хаант улсын Садкора Форестри, Би Си Си компанийн удирдлагууд өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт зочлохоор хүрэлцэн ирлээ. Тус улсын Би Си Си компанийн төлөөлөгч Andreas Berner, Evaldas Blazevicius, Садкора Форестри компанийн төлөөлөгч Nils O Waergaarden нарын бүрэлдэхүүнтэй айлчлалын баг эхлээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түүхэн хөгжлийн музейг үзэж сонирхон, Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.
Шведийн төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлалын зорилго нь Эрдэнэт үйлдвэрийн дэргэд бүрэн автомат мод үржүүлгийн газар байгуулах, уур амьсгал, хөрс, газарзүйн үндсэн байдалтай танилцахад чиглэж байна. Төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн барьж байгуулж буй ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв, Сэлэнгэ амралтын баазад баригдаж буй “Ногоон хөгжлийн төв” болон шинээр бий болох мод үржүүлгийн газрын байршил, онцлогтой биечлэн танилцан, бүрэн автомат мод үржүүлгийн газрын техник эдийн засгийн үндэслэлийг урьдчилсан байдлаар хэлэлцэж санал бодлоо солилцох юм. Зочид төлөөлөгчдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гадаад харилцааны бодлогын газрын орлогч дарга Б.Бүрэн, “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга Я.Ариунзул нарын албаны хүмүүс угтан авч, үйл ажиллагаагаа танилцууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна