Энэ сарын 24-ний 03.08 цагт Хан-Уул дүүргийн V хороо, Яармаг орчимд төв зам дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан ачааны автомашин явган зорчигч 40-45 орчим насны хэн болох тодорхойгүй эрэгтэйг дайрч, амь насыг хохироосон осол гарчээ.
Цагдаагийн байгууллагаас тухайн ослын газрын үзлэгийг хийн, шалгалтын ажиллагаа явуулах хугацаанд амь хохирогчийг бараан өнгийн суудлын машин мөргөж хэргийн газрыг орхиж явсан нөхцөл байдал тогтоогджээ. Эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж тухайн тээврийн хэрэгслийг олж тогтооход иргэн Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн танил, насанд хүрээгүй хүүхдүүдэд тээврийн хэрэгслээ өгч явуулан, хүүхдүүд машиныг унаж явж байхдаа зам хөндлөн гарч явсан иргэнийг мөргөж ослын газрыг санаатай орхиж явсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Дээрх зам тээврийн ослын шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хохирогч эрэгтэйг хэн болох, гэр бүл, садан төрлийг тогтоохоор ажиллаж байгаа тул гэр бүл, төрөл садан дотроос алга болсон, ойрын болон удаан хугацаанд хайж байгаа хүн байвал Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэст хандахыг хүсчээ.
Цагдаагийн байгууллагаас жолооч, эцэг эхчүүдэд насанд хүрээгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхад анхаарч өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.179.25.4
Сургуульдаа ирэхдээ төгсөх ангийн хүүхдүүд машинтай дотор нь бөөнөөрөө суучихсан өглөө хичээлдээ ирдэг болсон байна. Маш их санаа зовсон ч яг юунд вэ гэхээр хэлэх үггүй болчихсон. Бодвол 18 хүрэхээсээ өмнө жолоонд суучихаад барьж байгаа байх л даа. Арай балчир санагдаад баына бүү мэдээ.
Хариулах66.181.184.123
Huuhed geltgui yaliin undur uguud horih heregtei. Bolj ugvul etseg ehiin bas yallah heregtei!
Хариулах66.181.161.13
Yallah durtai hvn be amidral ergej butsdeg horwoo shvv bodoltoi yuma bichej vgee tsegnewel ysin be
202.126.89.167
Яасан хүний хүүхдэд хийгээгүй хэргийн тохох гэж яваад чиний хүүхдүүд хар ангалруу уначих вийдээ Аваа Өгөөтэй орчлонд амьдарч байнаа юу ч болоо билээ?
Хариулах66.181.165.110
Насанд хүрээгүй хүүхдээр автомашин бариулаад осол гаргаад байгаа автомашины эзэн, ар гэрт хуулийн хариуцлага хүлээлгэдэг болмоор байна.
Хариулах202.126.89.167
Яасан хэрэг тохохгүй бол хүний хүүхэд Чамаас илүү байгаад байна уу? Яасан хүний хүүхдэд хийгээгүй хэргийн тохох гэж яваад чиний хүүхдүүд хар ангалруу уначих вийдээ Аваа Өгөөтэй орчлонд амьдарч байнаа юу ч болоо билээ?
66.181.165.110
Хүүхэд автомашин бариад осол гаргах их болсон, гэтэл цагдаа хуулийн байгууллага насанд хүрээгүй гэдгээр халхалаад байгаа. Ингэхээр яаж ийм төрлийн гэмт хэрэг багасгах вэ, насанд хүрээгүй хүүхэд авто осол гаргасанаас үүдэн гарсан гэмтэл, нас баралт ихсээд байна. Энэ хүмүүс чинь жолоочгүй машин явж байгаагаас ялгаагүй ш тэ.
Хариулах192.82.78.178
Hun alchicixsn aluurchidiig horivol taarna, busdad n surgamj bolog
202.126.89.167
Яасан хүний хүүхдэд хийгээгүй хэргийн тохох гэж яваад чиний хүүхдүүд хар ангалруу уначих вийдээ Аваа Өгөөтэй орчлонд амьдарч байнаа юу ч болоо билээ?