Жил бүр олон хүүхэд төрүүлж өсгөж улс орныхоо хүн амыг өсгөх болон эх орондоо үнэлэгдэх иргэнийг хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг эхчүүд маань Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонг гардан авдаг уламжлалтай.
Улсын хэмжээнд энэ жил нийт 12559 эхийг “Эхийн алдар” одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан бөгөөд нийслэлийн хэмжээнд 5400 гаруй эх “Алдарт эх”-ийн одонгоо гардан авч байна.
Харин Хан-Уул-Эко дүүргийн хэмжээнд энэ жил нийт 803 алдарт эхчүүд “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоо гардан авлаа. Ёслолын үеэр ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Жил бүрийн зургаадугаар сарын 01-ний өдрийг эх үрсийн баяр болгон нийтээр тэмдэглэж ирсэн.
Монгол Улс 1952 оноос эхлэн энэ өдрийг “Хүүхдийн баяр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд 1995 онд “Эх үрсийн баяр”, 2003 онд дахин “Хүүхдийн баяр” болгон нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон юм. Хүүхдийн баяр бол манай ард түмний баяр юм.

Тиймээс олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээж нартаа Монгол Төр гүн хүндэтгэл үзүүлж, “Эхийн алдар” одонгоор та бүхнийг шагнаж байна. Алдарт эхчүүдийнхээ гэр бүлд эрүүл энхийг хүсье” хэмээлээ. Хан-Уул-Эко дүүргийнхээ нийт алдарт эхчүүддээ эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай.


ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
119.40.103.3
goy bna aa, bayar hurgey
Хариулах