Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ирэх долдугаар сард ашиглалтад орно

Moderator
2022/05/26

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж байна. 

Энэ үеэр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг ирэх долдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаа танилцууллаа. 

Одоогоор төслийн явц 79.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн хүрээнд 174 байршилд хоолой, 15 байршилд дам нуруут болон жаазан гүүр, дэлгэмэл уртаараа нийт 312.8 км төмөр замын дээд бүтэц барихаас 240.5 км-ыг бүрэн дуусгажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна