НМХГ: Эмээлтийн муудсан маханд шинжилгээ хийхэд хугацаа нь дууссан, гарал үүсэл тодорхойгүй бодис илэрсэн

Moderator
2022/05/26

Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар НМХГ-аас мэдээлэл хийлээ.

Эмээлтэд байрлалтай “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийхэд БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад бичигтэй, нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон байна.

Уг бодисын гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссан байсан ба үйлдвэрт технологийн зааваргүйгээр хэрэглэж байжээ. Мах боловсруулах үйлдвэрт илэрч буй зөрчил нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй тул Нийслэлийн прокурорын газарт таван сарын 19-ний өдөр “Үйл ажиллагааг нь зогсоох тухай” саналыг хүргүүлсэн.

Саналын дагуу мах боловсруулах үйлдвэрт байсан цагаан нунтгаас дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлжээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд уг цагаан бодис нь цардуулын өндөр агууламжтай, нэмэлт бүхий нийлмэл хольц гэдэг нь тогтоогдсон байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна