Улсын аварга П.Бүрэнтөгсийн гэр гийгүүлэгч Ч.Номин эхийн алдар 2 дугаар одонгоо энгэртээ гялалзуулжээ

Moderator
2022/05/26

Ерөнхийлөгчийн зарлигаар эхийн алдар одонг Төрийн ордонд хоёр дахь өдрөө гардуулан өгч байна. Энэ жил улсын хэмжээнд 12 гаруй мянган ээж эхийн алдар 1, 2 дугаар одонгоо зүүхээр байгаа юм.

Өнөөдрийн эхийн алдар одон гардуулах ёслол Төрийн ордонд болж байна. Энгэртээ одон гялалзуулсан ээжүүдийн дунд Увс аймгийн Давст сумын харьяат Улсын аварга П.Бүрэнтөгсийн гэр гийгүүлэгч Ч.Номин эхийн алдар 2 дугаар одонгоо энгэртээ гялалзуулжээ. Аваргын даруухан гэргий Хэнтий аймгийн Дархан сумынх бөгөөд айлын ууган охин аж. Тэрбээр дөрвөн хүүхэд төрүүлэн өсгөж хүмүүжүүлж байна. Дашрамд сонирхуулахад аварга П.Бүрэнтөгс эхнэртэйгээ оюутны ширээнээс танилцаж, өдгөө хувь заяагаа холбосон өнөр өтгөн гэр бүл болсон байгаа юм. Аваргын гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье ээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.