Х.Бээжин Ардчилсан намын цуглаанд ташууртай ирлээ

Moderator
2022/05/25

 "Монголоо Беларусь болгохгүй" цуглааны үеэр "Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин нар  Гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан. Үүний дараа Х.Бээжин  "Айлын сахилгагүй хүүхэд шиг Э.Бат-Үүлийг хүмүүжүүлнэ. Эхний удаад гурил авч очсон. Дараа удаад ташуур авч очиж хүмүүжүүлнэ. Монголчууд эрт үеэсээ сахилгагүй хүүхдийг ташуур, сураар хүмүүжүүлж ирсэн" хэмээсэн. 

Тэгвэл өнөөдрийн нийслэлийн Ардчилсан намынхан "Амаа нээх эрх чөлөөг олго! Дарангуйлагчид огцор!" эсэргүүцлийн цуглааны үеэр Х.Бээжин ташууртай иржээ. 

Тэрбээр энэ үеэр " 2015 оны хөхөө өвлийн хүйтэнд яг энэ талбай дээр 13 хоног Ноён уулаа аврахын төлөө өлсгөлөн зарлаж байсан. Энэ өлсгөлөнд "Ноён уулаа аваръя" хөдөлгөөний тэргүүн 60-70 дөхсөн Цэрэннадмид гэж эмэгтэй 13 хоног хүйтэнд өлсгөлөн зарлаж, хэвтсэн. 13 хоног хөлдөж үхэх гээд өлсгөлөн зарлаад хэвтэж байхад Э.Бат-Үүл хотын дарга, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан. Цэрэннадмид эгч маань 13 хоног хүйтэн газар өлсгөлөн зарласнаас хойш бие нь муудсаар 2021 онд нас барсан. Тухайн үед энэ гурван хүн өлсгөлөн зогсоож чадсан бол Цэрэннадмид эгч амьд сэрүүн байх байсан юм. Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар бол алуурчин юм. Ийм алуурчид нүүрэндээ ардчилал, хүний эрх гээд баг зүүгээд жүжиг тоглоод зогсож байна. " хэмээв.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.144
    2022/05/26

    Тэдний үнэн төрхийг илчилж байна. Идсэн завшаанаа нуух гээд мөнч их тэмцэж тэвдэж байна .мөнч сайхан жүжиглэж байна

    Хариулах
  • 66.181.161.105
    2022/05/25

    Бээжин эд нар шиг албан тушаал хөрөнгө мөнгөний төлөө биш эх орон газар шороогоо хамгаалдаг хүн юм байна

    Хариулах
  • 203.91.115.56
    2022/05/25

    Бээжин бас эх орноо гэсэн сэтгэлтэй залуу шүү

    Хариулах