Цагаан хад боомт дахь халдвар хамгааллын дэглэм сайжирч, тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоногт Ковидын тохиолдол илрээгүй тул уртын тээврийг эхлүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу өнөөдрөөс тээвэрлэлт эхэллээ.
Тавантолгой – Цагаанхад чиглэлд хоногт 100 машин гарах бөгөөд үүний 60 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ачих юм.
Уртын тээвэр эхлэхтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас худалдан авагчдад урьдчилан мэдэгдэл хүргүүлээд байсан юм. Уг мэдэгдэлд худалдан авагч нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хариуцлагын гэрээтэй байхаас гадна дотоодын аж ахуйн нэгжүүдийг илүү оролцуулах тухай тусгасан. Үүний дагуу нийт 30 худалдан авагч хүсэлтээ ирүүлсэн бөгөөд эдгээр худалдан авагчдын 2000 орчим тээврийн хэрэгсэл явна. Уртын тээвэрт явах компаниуд болон тээврийн хэрэгслийн бүртгэлийг www.ett.mn вэб сайтад нээлттэй байршуулсан. /https://ett.mn/mn/file-viewer/...
Уртын тээвэр эхэлсэнтэй холбогдуулан Хилийн боомтын үндэсний зөвлөл, Авто тээврийн үндэсний төв гэх мэт холбогдох төрийн байгууллагууд хамтран ажиллаж байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
192.82.86.102
Эрдэнэс Монголоор дүүрэн хийх ажилгүй хүмүүс. Охин компаниудыг нь татан буулгаад, хэрэггүй хог шаар болсон ТУЗ нэртэй угжны хургануулыг зайлуул оо.
Хариулах