Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас "СХД-ийн нутаг, Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулж буй "Эм Ди Си Пи" гэх компанийн мах боловсруулах үйлдвэрт гадны биет хольж байна" гэх гомдлын мөрөөр холбогдох шинжилгээ хийж байгаа билээ.
Сануулахад, тус үйлдвэрт БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хадгалах хугацаа нь дууссан хятад шошготой цагаан өнгийн нунтаг бүтээгдэхүүнийг технологийн ямар нэгэн зааваргүйгээр махтай хольж хэрэглэж байсан нь тогтоогдсон. Тус зөрчлийн дагуу үйлдвэрлэлийн орчинд байсан нунтаг бодис, бодисыг хольсон ус, ямааны мах зэргээс дээж авч шинжлүүлэхээр лабораторид хүргүүлээд байгаа аж. Албаныхны мэдээллээр нийт 11 төрлийн дээж авч 36 үзүүлэлтээр лабораторийн шинжилгээнд өгөөд байна.
Тэгвэл тухайн үйлдвэрт хэрэглэж байсан ундны усны шинжилгээний хариу гарсныг эх сурвалж мэдээллээ. Тус лабораторийн шинжилгээний хариу өнөөдөр гарсан байна. Шинжилгээгээр усны цахилгаан дамжуулах чанар зөвшөөрөгдөх хэмжээнээс 24 дахин их гарсан байна. Энэ нь маш их бохирдолтой гэсэн ойлголт юм. Мөн дээрээс нь хлорид нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин илүү гарчээ. Энэ нь химийн өндөр идэвхтэй, хүчтэй исэлдүүлэгч юм.
Түүнчлэн усны гидрокарбонатын хэмжээ ч зөвшөөрөгдөх хэмжээгээс хамаагүй их байгаа нь шинжилгээгээр нотлогдсон байна. Ийнхүү ундны усны стандарт дахь норм хэмжээнээс хэтэрсэн хатуулагтай, бохирдолтой, хүчтэй эсэлдүүлэгчтэй усыг махны үйлдвэр ашиглаж байгаа нь ноцтой асуудал юм. Гэвч энэ асуудал яг одоогоор Зөрчлийн асуудал болон шийдэгдэж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
192.82.78.163
Гүний усыг соруулаад хлор хиидэг ч юмуу тэгээд л шахдаг
Хариулах103.212.118.196
Шинжилгээ авалгүй яаахав зөв .Гол нь хэнд ,хаана зарав ямар кампаниуд махыг нь аваад юу хийгээд байваа ?түүнийг ил болго нь уу?зайдас хийв үү .зайпасыг нь хаана авч вэ гэдэг л гол бнаа.энэ өвчин зовлон нэмэгдээд байгаа үед шүү!!!!!!!!!!!!!!!!!
Хариулах