Өчигдөр Монгол Улсын ТОП аж ахуйн нэгжүүдийг тодруулах ёслол боллоо. Үүнд хэдхэн хоногийн өмнө харилцагч үйлчлүүлэгчдээ бухимдуулж, "хаалгаа барьсан" ХААН банк багтсан нь шүүмжлэл дагуулж байна.
-Монгол Улс ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэхдээ тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн үзүүлэлтүүдийг авч үздэг. Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг хангасан гэх ХААН банкны хувьд Монгол Улсын нийт айл өрхийн 70 гаруй хувьд буюу 2.7 сая харилцагчид банк санхүүгийн үйлчилгээг хүргэдэг гэх тодотголтой гэж байгаа. Гэтэл хариуцлагагүй, итгэлгүй, найдваргүй гэсэн тодорхойлолтын эзэн болсон тус банк ТОП аж ахуйн нэгжээр нэрлэгдсэн нь анхаарал татаж байна.
Сар бүрийн нэг өдөр тус банкаар үйлчлүүлдэг иргэд санхүүгийн үйл ажиллагаа авч чадахгүйд хүрч байгаа нь нийгэм даяар бухимдал дагуулсаар байна. Нэг үгээр тус банк санхүүгийн найдвартай үйлчилгээг иргэдэд хүргэх нь бүү хэл, картын систем, цахим сувгууд болон мобайл банк тодорхойгүй хугацаагаар гацаж "хаалгаа барьж" буй.
Ийнхүү тодорхойгүй хугацаагаар сардаа хэд хэдэн удаа "хаалгаа барьдаг" ХААН банк ТОП аж ахуй нэгжээр нэрлэгдсэн нь хэр бодитой үнэлгээ вэ гэх асуулт урган гараад байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
87.214.24.143
hann bank hariutslagagui
Хариулах202.126.89.188
Bayar hurgey! Huuhen ni huurhun
Хариулах