Энэ сарын 22 өдөр буюу өчигдөр Баянхонгор аймаг Галуут сумын нутагт “Toyota Prius-11" маркийн машин онхолдож, хоёр хүний амь нас хохирч, 5 хүн гэмтсэн ноцтой осол гарчээ.
Ослын улмаас уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан 16 настай, эрэгтэй “М”, зорчигч тус аймгийн Баянхонгор суманд оршин суух 46 настай, эрэгтэй “Э” нарын амь нас хохирсон байна. Мөн зорчигч 2-12 насны 3 хүүхэд, 37-68 насны 2 нийт 5 хүн гэмтсэн байна.
Тээврийн хэрэгслийг жолоодож байсан М нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан аж. Урьдчилсан байдлаар иргэн О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хүүхдэд жолоо шилжүүлсэн, хүн тээвэрлэх журам зөрчсөн байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, мөн жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна