Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцаас Соёолжийн нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн.
Шинэчлэлийн ажлыг хийхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хааж Нарны замын хучилтыг хийнэ. Уг ажлын хүрээнд Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх авто замын асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэлээ. Харин 2022 оны тавдугаар сарын 23-ны 23:00 цагаас 2022 оны тавдугаар сарын 27-ны 22:00 цаг хүртэл Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрний зүүн талын уулзвар хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилтын ажил хийхээр боллоо. Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн газраас зөвлөлөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.9.40.181
Зам засварлах зөв ч ...хүнийхээ эсрэг хүндээ ээлгүй юм хийх юм аа...ЗЦГ үүлдэнд явган гарц байсан аюулгүйн тойрог болгоод хаячихсан...аюулгүй тойрог хийчих өөр газар байсаар баытал...!!!
Хариулах