Сармагчингийн цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчингийн вирусээр үүсгэгддэг, цагаанцэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин. 1980 онд дэлхийд дахинд цагаанцэцэг өвчнийг устгах үед ч сармагчингийн цэцэг өвчин нь Баруун Африкийн орнуудад бүртгэгдэж байсан халуун орны ширэнгэн ойд тархсан зоонозын өвчин.
Уг өвчин нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Сармагчингийн цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.
Сармагчингийн цэцэг өвчин нь нутагшмал тархалттай орноос гадна Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг эндемик бус 11 оронд бүртгэгдээд байгаа нь анхаарал татаж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) судлаачидтай хамтран нөхцөл байдлыг үнэлж, тандалт судалгааг өргөжүүлэх, улс орнуудад заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.
Одоогоор уг өвчний лабораториор батлагдсан 80 орчим тохиолдол байгаа ба 50 гаруй тохиолдлыг судалж байна. Тандалт судалгаа өргөжихийн хэрээр илүү олон тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байна.
ДЭМБ өвчлөл гарсан улс орнууд болон бусад улстай хамтран ажиллаж, өртөж болзошгүй хүмүүсийг олж, илрүүлэх, тандалт хийх, хариу арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.
Өвчилсөн хүмүүсийг гутаан доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эдгээр хүмүүс тусламж хүсэхээс татгалзаж, халдварыг нуун дарагдуулах нь дэгдэлтийг зогсооход саад учруулж болзошгүй юм гэж ДЭМБ-аас мэдээлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Photo Paparazzi ••• Дуучин Болдын бүсгүйчүүд...
Photo Paparazzi ••• Экс ерөнхийлөгчийн Х.Баттулгын охин Өндөр Майдар бурханыг 108 метр өндөр суваргатай хамт босгож байна
Өнөөдөр ТӨВ болон ЗҮҮН аймгийн нутгаар усархаг бороо орох тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Засал хийх нэрийдлээр 45 настай лам, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэргийн шүүх хурал хойшиллоо
Photo Paparazzi ••• Баярмаа: Би аав шиг ээ хүнтэй одоогоор учраагүй байна
Photo Paparazzi ••• Хөтлөгч Уугнааг стиль имиджээрээ гүйцэх хөтлөгч байна уу Монголд
Photo Paparazzi •••Гитарчин, ая зохиогч, продюсор Д.Өлзий-Орших хамтлагаасаа гарч буйгаа мэдэгдлээ
66.181.160.115
Za goomoonyydaa sarmagchin bitgii l gysaj vzeerei sarmagchingaas garaltai gej bna
Хариулах202.126.90.50
Ёстой доо, худал айлгаж вакцин хэмээх хороо шахаж үхүүлэх нь. Цэцэг өвчнийг устгасан гээд гайхуулаад байсан, хаана байна.