ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ "УГААЖ ЦЭВЭРЛЭЕ, ЗАСАЖ САЙЖРУУЛЪЯ" АЯН ӨРНӨЖ БАЙНА

Moderator
2022/05/20

Хүүхдийн зуны амралт эхэлж байгаатай холбогдон дүүргийн Засаг даргын захирамжаар Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж дүүргийн нутаг дэвсгэр дэх хүүхдийн тоглоомын талбай, амралтын талбайн байгууламжуудын бүрэн бүтэн байдал, цэвэрлэгээ үйлчилгээ, чанар аюулгүй байдлыг хянан шалгаж эвдэрч гэмтсэн, сэргээн засах шаардлагатай тохижилтын ажлуудыг СӨХ-үүдтэй хамтран хийж гүйцэтгэж байна.
Аж ахуйн нэгж байгууллагууд ч мөн гадна орчноо хүүхдэд ээлтэй орчин бий болгож уг аянд нэгдэхийг уриалж байна.


                                                                                                               Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна