УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Төсвийг тойрон хулгай хийдэг схем УИХ дотор байна. УИХ-д анх удаа сонгогдож, хоёр удаа төсөв батлалцаж үзлээ. Засгийн газраас өргөн барьсан төсвийг Төсвийн байнгын хороо нааш нь цааш нь болгодог юм байна. Гишүүдийн хувь заяа Төсвийн байнгын хорооноос хамааралтай. Тэр хүний хувь заяа, дахин сонгогдох эсэх, тойрогтоо юм хийж чадах эсэх бүх асуудлыг Төсвийн байнгын хороо шийддэг. Хадаг барьж гуйлгадаг, царай хардаг, гишүүдийг ялгадаг. Ар өврөөр нь төсвийг нь мэддэг, ихэсгэдэг багасгадаг. Миний хувьд БЗД-ийн 26 дугаар хороонд сургууль барьчих гээд л төсөв яриад яваад байгаа. 22 оны төсөв дээр 5 тэрбум төгрөг суулгасан ч хэмнэлтийн бодлогын хүрээнд 1,5 тэрбумаар буулгасан. Бүх гишүүдийн тойрогт хөрөнгө оруулалт татагдаж байгаа гээд хүлээлттэй байсан. Гэтэл бусад гишүүдийн тойрог дээр нэмчихсэн байна. Төсвийн тодотгол дээр Увс аймагт төсөв нь нэмэгдсэн. Манай Баянзүрх дүүрэг дээр "Шинэ хөдөө төсөл" гэж нэмэгдсэн байна лээ. Улаанбаатарын хамгийн хотожсон дүүрэг гэж ойлгож ирсэн чинь "Шинэ хөдөө төсөл" хэрэгжүүлэх нь. Юун хөдөө төсөл болоод явчихав. Сургуулийн төсөв хасаад байсан. Үүнийг байнгын хороон дээр шийдчихсэн. Энэ юу болж байгаа юм бэ? Яахаараа төсвийн байнгын хороо давуу эрх эдлээд байгаа юм бэ?" гэлээ.
Үүнд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Төсвийн хэлэлцүүлэг хуулийн дагуу л явж байгаа. Хэн нэгэн хүн илүү эрх мэдлээр шийддэг зүйлүүд биш. Засгийн газраас оруулж ирсэн санал дээр гишүүд бага сага хөдөлгөөн хийдэг эрхтэй. Ч.Хүрэлбаатар гэдэг хүнд дургүй байж болно. Гэхдээ УИХ-ын бүтэц руу нулимаад байж болохгүй. Хэлж ярьж байгаа үгэндээ хариуцлагатай байх ёстой. Тэр "Шинэ хөдөө төсөл" хэрэгжүүлнэ гэж санал гаргасан эзнийг нь ол. Хаа хамаагүй хүмүүс рүү үсчээд байх шаардлага байхгүй" гэсэн хариултыг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
202.21.96.226
Жил болгон Увс дээр хамгийн их мөнгө хувиарлах юм аа , БУСАД 20 АЙМАГ Нь ЯАЧААД БАЙДАГ ЮМ.
Хариулах202.21.124.137
Хэнтий аймагт нэмж хувиарласан хө