С.Бат-Эрдэнэ: 29-р сургуулийн захирал Д.Оюунсувд авлигын хэрэгт холбогдсон хэрнээ яагаад буцаад ирснийг мэдэхгүй байна

Moderator
2022/05/18

Тусгай 29-р сургуулийн захирал Д.Оюунсувд багш нараа хууль бусаар ажлаас нь халсан талаар багш С.Бат-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ.

Технологи дизайны багш С.Бат-Эрдэнэ "Ажлаасаа халагдах хэмжээнд буруу юм хийгээгүй гэдгээ би мэднэ. Би хоёр дахь удаагаа халагдаж байгаа. Өмнө 2018 онд намайг халсан. Өөрийн ашиг сонирхлын үүднээс багшийг хохироодог. Д.Оюунсувдын өөрийнх нь мэдүүлэг бий. Тэрбээр өчнөөн төгрөг авснаа хүлээн зөвшөөрнө гэдэг нийслэлийн прокурорын газарт мэдүүлсэн байгаа юм. Багш хүн юм хэлэхээр л халчихдаг. Ямар ч үг үзэл бодол сонсдоггүй. Авлигын хэрэгт холбогдсон хэрнээ яагаад буцаад ирснийг мэдэхгүй байна.

 Боловсролын яамныхан болон энэ хүнийг томилсон хүмүүс энэ захиралтайгаа хамт ажиллаад үзээрэй. Ажлаасаа халагдсан багш нар шүүхдэж яваад эргээд ажилдаа орсон байдаг юм. Багшийг дарамталдаг. Хамт ажиллахад үнэхээр хэцүү. Тоног төхөөрөмжтэй холбоотой асуудал дээр "Миний хөдөлмөрийг үнэлсэнгүй" гэж хэлсний төлөө намайг ажлаас халчихлаа" гэсэн юм.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.157
    2022/05/20

    энэ хээл хахуулын бузр шингэсэн авгайг MÀH АВЛГАГЧИН САЙД ЭНХАМГАЛАН Л АВИЛГАЛ АВААД Л ТАВАЙД БАЙДГ БИШҮҮ

    Хариулах