Өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонтой танилцахаар очсон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг пүүзтэй гэх шалтгаанаар буцаасан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаж шүүмжлэл дагуулсан.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр энэ уулзалтаар ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод, Төрийн ордныг олон нийтэд нээлттэй болгох журмыг боловсруулж танилцуулахыг үүрэг чиглэл болголоо.
Энэ хүрээнд:
1. Төрийн ордонтой танилцах, Төрийн ордонд нэвтрэхэд иргэдийн хувцасны стандартыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх;
2. Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох;
3. Төрийн ордны урд шат буюу Эзэн Чингис хааны хөшөөний хэсэгт иргэд чөлөөтэй нэвтэрч, фото зураг авахуулах зэрэг асуудлуудыг зохицуулах нь зүйтэй гэж үзэв.
Эдгээр зохицуулалтыг тусгасан журам, тогтоолын төслийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэхээр тогтов.
Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Э.Түвшинжаргал, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга, хурандаа Д.Тэмүүлэн, Төрийн тусгай хамгаалалтын газрын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Д.Тулга, Төрийн ордны хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа А.Түмэнбаяр нар оролцов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
192.82.82.156
Уул нь дэгтэй байх нь зөвдөө
Хариулах